Обамад Америкийн эсрэг дууг сонсгожээ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Обамад Америкийн эсрэг дууг сонсгожээ

Мишель Обама, Ху Зиньтао ба Барак Обама. Фото: AP    

Цагаан ордонд ерөнхийлөгч ба тэргүүн хатагтай нар оролцсон арга хэмжээн дээр Америкийн эсрэг  Хятадын нэртэй киноны зохиомжийг тоглосон байна. Цагаан ордонд Ху Жиньтаод зориулсан хүлээн авалт явагдаж байхад Америкт амьдардаг төгөлдөр хуурч Лан Лан “Миний эх орон” дууг тоглож сонсгосон юм.

Лан Ланы тоглосон зохиомж нь "Шанганьлинийн төлөөх тулалдаан" киногоор алдартай. Тэр кинонд Солонгосын дайны үеийн түүхийг өгүүлдэг. Хожим энэ киног америкчуудын эсрэг сурталчилгаанд өргөн ашиглаж байсан ба кинонд америкчуудыг “цөөврүүд” гэж нэрлэж байдаг.

Лан Лан хожим өөрөө NPR-ийн эфирт мэдэгдэхдээ энэ зохиомжийг сонгохдоо ямар нэгэн үзэл суртал бариагүй гэжээ. Обама өөрөө энэ дууг огт мэддэггүй байсан бололтой. 

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж