
Ливаны ерөнхийлөгч Мишель Сулейман энэ сарын 25-ны өдөр тэрбумтан Наджиб Микатийг ерөнхий сайдад дэвшүүлэн парламентад саналаа ирүүлжээ.
Микати өөрөө ерөнхий сайдаар сонгогдвол улс орныхоо эв нэгдлийн төлөө эрүүл сэтгэгч бүхий л хүчинтэй хамтарна гэсэн байна. Микатийг ерөнхий сайдад санал болгосон нь өмнөх Засгийн газрын тэргүүн Саад Харирийн талынхан болох суннитийн хүн амын дунд эсэргүүцэл гаргаж байна. Суннит шүтлэгтэй Микатийг шиитүүдийн “Хезболлах” бүлэг ерөнхий сайдад дэвшүүлж байгаа нь жагсагчдад таалагдсангүй. Тэд Микитийг урвагч гэж үзжээ.
Микати парламентад хангалттай санал авах нь тодорхой. Түүний төлөө 128 гишүүдийн 68 хүн саналаа өгөхөд бэлэн байна.