АНУ-ын цэргийнхэн бухимдалтай байна

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

АНУ-ын цэргийнхэн бухимдалтай байна

Батлан хамгаалахын сайд Роберт Гэйтс мягмар гарагийн өглөө Викилийкс интэрнэт сайтынханд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Учир нь 2007 онд АНУ-ын нисдэг тэрэг Багдадруу дайрч маш олон хүнийг хөнөөсөн бичлэгийг дэлхий даяар цацсан хэмээн буруутгаж байгаа юм байна. Тэрээр интэрнэт сайтад ажиллаж байгаа хүмүүс өөрийн дуртай бичлэгээ тавьдаг мөртлөө хэзээ ч ямар нэгэн хариуцлага хүлээж байгаагүй хэмээгээд бид энэ асуудлыг тун ноцтой хэмээн үзэж байна гэжээ. Викилийкс сайтынхан Багдадын үймээн самууныг харуулсан тэрхүү бичлэгт  тухайн үйл явдал болох үед яг ямар учраас гал нээх болсон шалтгааныг тайлбарлалгүй явуулсан тул дэлхий нийт АНУ-ын цэргийнхнийг буруутгаж байна хэмээн Роберт Гэйтс бухимдаж байгаа аж.  2007 оны 7-дугаар сарын 12 ны тэрхүү видео бичлэг нь энэ оны 4 сарын 5 нд гарсан бөгөөд одоог болтол энэ бичлэг дэлхий даяар тархсан байна. Зарим нэгэн хууль хүний эрхийн олон улсын байгууллага тэрхүү нисдэг тэрэгний багийнхан  хууль бус үйлдэл хийсэн хэмээн мэдэгдсэн. Мөн тус нисдэг тэргэнд явж байсан хүмүүсийн яриа нь тус бичлэгт сонсогдож байгаа аж. Магадгүй нисгэгчийнх нь зураг эсвэл зарим нэг хүний дүр зураг ч харагдаж байсан байж мэдэх юм.  Тус үймээн самууны үер зураг авч явсан зураглаач Namir Noor-Eldeen хэмээх 22 настай залуу 40 настай жолоочынхаа хамт алуулсан байна. Ийнхүү Роберт Гэйтс тус бичлэг нь АНУ-ын хүчнийхэн болоод тэдгээр алагдсан хүмүүсийн хооронд болсон явдлыг хүмүүст буруугаар ойлгогдохоор үзүүлсэн байна хэмээн тус сайтынхныг буруутгаж байгаа аж.

Х.Өлзий

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж