Египетийн жагсаалын явцад цагдаа алагджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Египетийн жагсаалын явцад цагдаа алагджээ

Каир дахь жагсаал. Фото: AFP    

Каир хотноо болсон эсэргүүцлийн жагсаалын явцад цагдаагийн нэгэн ажилтан алагдсан тухай энэ 25-ны өдөр Associated Press мэдээлэв. Толгойдоо чулуугаар шидүүлсэн цагдаа эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан гэж тус улсын Дотоод хэргийн яамны мэдээнд өгүүлсэн байлаа.

Хэдэн арван мянган жагсагчид Египетийн хотуудад жагсан ерөнхийлөгч Хосни Мубаракаас огцрохыг шаардаж байгаа юм. Эдгээр эсэргүүцлийн ажиллагааны үеэр наад зах нь хоёр хүн амиа алдсан байлаа. Тэр хоёр Суэц хотын хүн бөгөөд нэг нь нулимс асгаруулах хийд амьсгаа нь боогдсон ба нөгөө нь чулуугаар шидүүлсэн байлаа.

Нэгдүгээр сарын 25-ны Каирын жагсаалын эсрэг цагдаа нар нулимас асгаруулах хий хэрэглэсэн бөгөөд хотод 20-30 мянган цагдаа нарыг татсан байв. Гэсэн ч жагсагчид цагдаагийн бүслэлтийг сэтлэн нийслэлийн Тахрир гэх гол талбайд орж иржээ. Жагсагчид Египетийн ба Тунисийн туг барин жагсаалд явж байлаа. Тэд 30 жил засгийн эрхэнд байгаа Мубаракаас огцрохыг шаардсан бөгөөд шинэчлэл хийхийг уриалж байна. Энэ эсэргүүцэл нь 1977 оноос хойш хамгийн өргөн цар хүрээтэй жагсаал болж байна.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж