Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Монголын Simon Cowell

Ая зохиогч Б.Долгион Монголын Simon Cowell болжээ. Тэрбээр “UBS” телевизээс хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Universe Best Songs-2010” фестивалийн шүүгчээр ажиллаж байгаа. Оролцогч хүүхдүүдийг хатуухан загнах Б.Долгионыг үзэгчид Монголын Simon хэмээн дүгнэх болсон байна. Тэр “Чи болилдоо, наад хэл чинь юу вэ, чи болоогүй байна” хэмээн шуудхан шүүмжилж суугаа. Зарим хүмүүс Долгионыг дүрдээ хэт итгэчихсэн хэмээн ам муутай байхад зарим нэг нь шулуухан хэлээд болж байна хэмээн магтаж байгаа бололтой. Хэрэв дэлхийд зартай муухай ааштай, шулуухан шүүмжлэгч ноён Simon Cowell Монголд ирж, “Universe Best Songs” фестивалийг шүүсэн бол авъяасгүй оролцогчдыг “Дараа жил ирээрэй” гэж тайтгаруулалгүйгээр шууд л “Чи хэзээ ч дахин дуулах хэрэггүй” гэж дуу гэдэг үгийн тухай бараг мартахаас өөр аргагүй болтол нь хэлэх байсан биз.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж