
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан одоо болж байна. Түүгээр Улаанбаатар дахь Орос III сургууль, тус сургуулийн багш нарын орон сууцны өмчлөлийн асуудлыг ярьж байна. ОХУ-ын иргэн И.В.Трасенко уг объектуудыг ОХУ-ын өмч хэмээн үзэж Цэцийн хуралдаанд оролцож байгаа аж. Харин Монголын талаас иргэн Б.Алтанцэцэг оролцож байгаа юм байна.
Хуучны БНМАУ-ын үед нууц тогтоолоор ихээхэн хэмжээний газрыг ЗХУ-ын мэргэжилтнүүдийн орон сууц, сургууль, эмнэлгийн зориулалтаар олгосны маргаан одоо ч үргэлжилсээр буйн нэг жишээ өнөөдөр болж буй Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаас харагдаж байна.
Д.ОЮУН