“Метрополис” удахгүй нээгдэх үү?

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

“Метрополис” удахгүй нээгдэх үү?

Хөрөнгө бэлтэй айлын хүүхдүүд, нэр алдартнууд, ганган дэгжин залуу охид, бүсгүйчүүдийн орох дуртай “Метрополис” шөнийн цэнгээний газар өнгөрсөн гуравдугаар сарын 17-ноос эхлэн тодорхой бус шалтгаанаар хаалгаа барьсан. Тус клубээр дуучин М.Нара, Э.Агиймаа, Киви хамтлаг, Монголын мисс, загвар өмсөгчид болон эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй эрхмүүдийн эрх хүүхдүүд байнга үйлчлүүлдэг. Их аварга Д.Дагвадорж ч тэнд орж, залуу охидтой зугаацахаас татгалздаггүй нь нууц биш. Хар тамхины асуудлаас болж хаагдсан гэж хэвлэлүүдээр бичигдсэн уг клуб бараг сар шахам хаалттай байгаа нь “Метрополис”-ын үйлчлүүлэгчдийг ихээхэн бухимдуулж байгаа гэсэн. Ингээд түр хугацаагаар хаалгаа барихаас өөр аргагүй болсон “Метрополис” клуб энэ сарын 20-доор дахин нээх сурагтай байна. Орох дуртай клуб нь хаалгаа барьсан болохоор энэ хугацаанд транс хөгжмийн хэмнэлд мансуурч, наргиж цэнгэх дуртай залуус маань хотын бусад шөнийн цэнгээний газруудаар хуваагдан хэсэх болсон гэнэ билээ.
Дашрамд хэлэхэд, хотын залуусын цуглах дуртай энэ клубын хувьцаа эзэмшигчдийн тоонд “АПУ”-гийн захирал П.Батсайхан, “Номин талст”-ын Батсүхийн эхнэр нар багтдаг гэсэн. 

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж