Хамгийн тансаг гэртэй ноход

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Хамгийн тансаг гэртэй ноход

Баргийн хүн нохойндоо зориулж, орд харш бариулахгүй биз. Харин 42 настай Tammy Kassis гэх англи эмэгтэй 20000 долларын өртөгтэй нэгэн мини орд харшийг хайртай нохойнууддаа зориулан бариулсан байна. Chelsea, Darla, Coco Puff нар хамгийн тансаг зэрэглэлийн өөрсдийн гэсэн байшинд амьдардгаараа ижил төрлийн найзууддаа онгироход ч багадна. Төвийн халаалтад холбогдсон, агааржуулагч, паркетан шалтай иж бүрэн тохижилт бүхий Викториан стилийн энэ сайхан байшинг барьж өгснийх нь төлөө хөөрхөн гөлөгнүүд эзэндээ баярлах нь зүйн хэрэг.

Нохойнууддаа аминаасаа илүү хайртай гэх энэ эмэгтэй тун удахгүй тэдэндээ зориулж, жижиг инчийн плазма телевизор авахаар төлөвлөж байгаа гэнэ.
Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж