Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 14

Дөрөвдүгээр сарын 14-ний баяр

Бангладешийн шинэ жил. Бенгалийн шинэ жилийг Пахела Байшах (Pahela Baishakh) гэх ба 13-15-ны аль нэг өдөрт нь тэмдэглэдэг. Энэ өдөр хүмүүс гоёод Рабиндранат Тагорын бичсэн нарны тухай шүлэг дууг дуулан нар гарахыг хүлээнэ. Өдрийг тэд цагаан будааны хөөсөнцрөөр хийсэн сира болон бусад үндэсний хоолнуудаас бүрэлдсэн өглөөний цайгаар угтдаг. Мөн энэ өдөр Бангладешийн бэлгэдлүүдийн нэг болсон илиши гэх шарсан загас их үнэ цэнэтэй. Хүмүүс зах дээр ирэн жагсаал, концерт үзнэ. Тус орон Пакистаны бүрэлдэхүүнд багтаж байх үеэр төв Засгийн газар нь энэ баярыг хориглодог байжээ.

“Өмнө нь дүрмээ мэддэг, оросоор сайн бичдэг хүмүүс байлаа. Харин одоо хэн ч юу ч мэдэхгүй мөртлөө бүгд л бичих аж”

(Денис Иванович Фонвизин, 1744 эсвэл 1745 оны дөрөвдүгээр сарын энэ өдөр төржээ)

Үйл явдал

972 он. Ариун Ромын эзэнт улсын эзэн хаан агуу хэмээгдэх I Оттон (912–973) өөрийн хүү бага Оттоныг (955–983) Византийн эзэн хаан I Иоанн Цимисхиягийн (925–976) зээ охин Феофанотай (960–991) гэрлүүлжээ. Иоанн Цимисхия энэ санаачлагыг гарган хоёр том эзэнт улсын холбоог бэхжүүлэх гэжээ. II Оттона хаанчлалынхаа 11 дэх жилд халуун хөөрлөөр өвчилсөн ба  Феофано гурван настай хаан ширээ залгамжлагч III Оттоны дэргэд төрийн хэргийг гүйцэтгэгч нь болсон байна. Төрийн хэрэгт ихээхэн чадвартайгаа харуулсан тэрээр баримт бичгүүдэд өөрийгөө “Бурханы ивээлийн эзэн хаан Феофание” гэж бичиж байсан гэнэ. Эхийнх нь хүмүүжил хүүд нь их нөлөөлсөн бөгөөд  III Оттона (980–1002) Ромын эзэнт улсын баруун зүүн хэсгийг нийлүүлэх эрмэлзэлтэйгээр Ром хотод сууршиж байлаа.

1790 он. Парисийн Академийн гишүүн Матюрэн Жак Бриссон өмнө байсан хүний биеийн хэсгүүдээр “тохой, алд” гэх мэтээр нэрлэгдсэн хэмжээний оронд бодит параметрын аравтын  хэмжээг авах санал дэвшүүлсэн байна. Ингээд нэгдсэн хэм хэмжээг боловсруулах комисс байгуулагдан түүний тэргүүнээр эрдэмтэн Пьер Симон Лапласыг томилсон байв. Удалгүй метрийн систем боловсруулагдан өдгөө дэлхийд хэрэглэгдэх болсон байна. Сонирхолтой нь бидний танил хэмжээний системийн эхлэлийг тухайн эринийхээ агуу улстөрчдийн нэг болсон Шарль де Талейрон тавьжээ.

1865 он.
Өглөө  Америкийн Ерөнхийлөгч Авраам Линьколн Сангийн сайд Хью Маккалахыг хүлээн авсан гэдэг. Сайд хуурамч мөнгө үйлдэгчдээс болон улс орон санхүүгийн сүйрлийн эрмэгт ирээд байгаа учраас тэдэнтэй тэмцэх тусгай бүтэц байгуулах хэрэгтэй гэсэн байна. Ерөнхийлөгч зохих шийдвэрт гарын үсгээ зурсан ба харин орой нь театрт жүжиг үзэж байгаад буудуулан үхлийн шарх авчээ. Сангийн сайдын хөөцөлдөн бүтээсэн алба нь “Америкийн нэгдсэн улсын нууц алба” нэр авсан ажээ.

1961 он. ЗХУ-д “ЗХУ-ын сансарын нисгэгч” цолыг бий болгожээ. Хамгийн анх тэр цолыг Юрий Гагарин авсан ба дараа нь оросууд бүх сансарын нисгэгчиддээ тэр цолыг олгосон байна. 1991 оны эцэс хүртэл Зөвлөлтийн 72 нисгэгч уг цолыг авсан ба 1992 оны гуравдугаар сарын 20-нд ОХУ-ын хуулиар “Оросын холбооны улсын сансарын нисгэгч” цолыг бий болгон энгэрийн тэмдгийг нь орчин үеийн Оросын бэлгэдлүүдээр сольсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж