Сьюзан Бойл оны шилдэг шотланд эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Сьюзан Бойл оны шилдэг шотланд эмэгтэй

Сьюзан Бойл. Фото: AFP    
    
Дуучин Сьюзан Бойлыг шотландчууд өнгөрсөн оныхоо шилдэг эмэгтэйгээр шалгаруулсан тухай AllmediaScotland мэдээлж байна. Дуучин эмэгтэй, шилдгийг шалгаруулах санал асуулгаар шотландчуудын 95 хувийн дэмжлэг авсан байна. Санал асуулгыг  ScotsCare гэх буяны байгууллагаас явуулжээ.

Тус байгууллагаас мэдээлэхдээ Бойлд маш олон хүн санал өгсөн ба хэн ч тийм их дэмжлэг аваагүй гэжээ.

Санал асуулгын хоёрт улстөрч Томми Шеридан шалгарсан ба харин тэр одоо  худал мэдүүлэг өгсөн гээд шоронд сууж магадгүй. Гуравт нь жүжигчин Эван Макгрегор нэгээс арай илүү хувийн саналаар шалгарлаа.

2009 онд шилдэгээр жүжигчин Жерард Батлер шалгарсан байв. Тэр онд Сьюзан Бойл 29 хувийн саналтайгаар хоёрдугаарт бичигдэж байлаа.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж