Үзэсгэлэнгийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэнгийн нээлт боллоо

“Занаду арт” галарейд өнөөдөр “124” шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Энэхүү үзэсгэлэнг тус галарей үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш одоог хүртэл гаргаж байгаа юм. Тус орчин үеийн галерей нь 2006 оноос эхлэн 200 гаруй уран бүтээлчийн 100 гаруй үзэсгэлэн, урлагийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, олны хүртээл болгосноос гадна олон нийтийн урлагийн боловсрол хийгээд дүрслэх урлагийг хүлээн авах мэдрэмж төлөвшихөд зохих хувь нэмрийг оруулсан байна. Уг үзэсгэлэн 10 хоног үргэлжлэх ба галерейгаар зочилсон хүн бүхэнд орчин үеийн урлагийн талаар болон уран бүтээлүүд мөн дүрслэх урлаг бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг хийгээд бусад сонирхолтой мэдлэг, мэдээллийг өгөхийн зэрэгцээ өөрийн санал бодлыг солилцох, тэр ч бүү хэл зөвлөгөө авах боломж олгож буйгаараа олны сонирхлыг татахуйц болох юм.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж