Шүүгчид нэр дэвшүүлсэн саналыг өргөн мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Шүүгчид нэр дэвшүүлсэн саналыг өргөн мэдүүлжээ

Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.6 дахь хэсэгт заасныг үндэслэн, Содномдоржийн Пүрэвсүрэнг Архангай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Бямбаагийн Тунгалагсайханыг Баянхонгор аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд улируулан томилуулах, мөн Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Данзангийн Эрдэнэбилэгийг Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчийн, Нэргүйн Батчимэгийг Дорноговь аймгийн шүүхийн шүүгчийн, Лхамхүүгийн Баатар, Базаррагчаагийн Түмэнцэцэг нарыг Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шүүгчийн, Энхтуяагийн Халиунбаярыг Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулах, мөн Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Дамдинсүрэнгийн Зоригтбаатарыг Дорноговь аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулах саналыг Шүүхийн Ерөнхий зөвлөл 2010 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна. Түүнчлэн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 202 дугаар цагаатгах тогтоолоор Б.Нацагдоржид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тул, түүний шүүгчийн бүрэн эрхийг сэргээх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж