Д.Болдын шинэ дуу цацагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Д.Болдын шинэ дуу цацагдлаа

Сар шинийн баяраар “Монгол поп” цомгоороо сонсогчдод бэлэг барихаар зэхэж буй дуучин Д.Болд цомгийнхоо хоёр дахь цууг цацлаа. Тэрбээр өмнө нь “Нам гүн дундаас” хэмээх дуундаа клип хийлгэж байсан бол энэ удаад “Миний хоёр эрдэнэ” хэмээх дуугаа клипжүүлээд байгаа гэнэ. Түүнээс өмнө дуучин залуу өөрийн facebook-тээ “Миний хоёр эрдэнэ” дуугаа албан ёсоор цацсан байна. Харин клип нь сар шинийн баярын өмнөхөн үзэгчдэд хүргэх гэнэ.

“Миний хоёр эрдэнэ” дууг энд дарж сонсоно уу.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж