Ховор машины худалдаа ирэх сард

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Ховор машины худалдаа ирэх сард

Египетийн тэрбумтан Мохамед Аль Файед өөрийн үнэтэй автомашины цуглуулгыг зарж эхэлсэн байна. Тэрээр энэ цуглуулгаа Bonhams хэмээх Парисийн үнэ хаялцах худалдаан дээр гаргажээ. Түүний цуглуулга дотор 1997 онд Парис хотод Диана гүнжтэй хамт авто ослоор амь үрэгдсэн түүний хүү Додигийн унаж байсан машинууд ч орсон байна. Тэдгээр машинуудын нийт үнэ урьдчилсан байдлаар 1.3 сая еврогийн үнэ хүрэх бөгөөд нийтдээ 10 машин байгаа аж. Хамгийн сонирхол татах машинуудын нэг нь гэхэд 1963 оны Роллс Ройс Пантом байгаа бөгөөд 200 мянган евро хүрэхээр байгаа гэнэ. Мөн алдарт Жон Ленноны анхны унаа болох цэнхэр өнгөтэй Феррари 330 машины үнэ 170 мянган еврогоос эхэлж байгаа аж. Түүнчлэн 1979 оны Феррари 400i, 1930 оны Роллс Ройс зэрэг ховор машинууд орж байгаа гэнэ. Эдгээр машинуудын дуудлага худалдаа ирэх сарын 5-д эхлэх ажээ.

ЭНД дарж зургуудаас сонирхно уу

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж