“Нью кастль Юнайтед” премьер лигт өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

“Нью кастль Юнайтед” премьер лигт өрсөлдөнө

Английн премьер лигээс хасагдан доод лиг рүү уруудаад байсан домогт Нью кастль Юнайтед клубыг бид ирэх жил премьер лигт дахин харах нь ээ.
Нью кастл Юнайтед доод лигийн Нотингам Форест багтай 0-0-ийн харьаатай тэнцсэнээр Английн аварга шалгаруулах тэмцээнд 89 оноотой тэргүүн байрт бичигдэж эхэллээ. Эхний 2 байрт орсон баг нь ирэх жил дээд лиг рүүгээ орох эрх авдаг. Ингээд 2 сарын 9-нд Дэрби багт 3-0-ээр хожигдсоноосоо хойш 11 тоглолт дараалан нэг ч хожигдоогүй амжилттай явна. Тэд үүнийхээ 8-д нь ялалт байгуулснаар ирэх жил Премьер лигт өрсөлдөх тийзээ авчээ.1993 оноос хойш анх удаагаа Топ багуудын тоглолтын гадна өнжсөн энэ улирал домогт түүхтэй багийг шинэ төвшинд авчирсан гэдэгт мэргэжитнүүд итгэлтэй байна. Ялангуяа Ньюкастл хотын унаган хүү Энди Каррол энэ улирал 16 гоол оруулж, багийнхаа амжилтыг ахиулахад том нөлөө өгчээ.  

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж