Мэргэжлийн боксын хагас дунд жингийн Европын аварга Жейми Мур гэнэтийн шалтгаанаар зодог тайлахаар болжээ. Өдгөө 31 настай Мур эрүүл мэндийн шалтгааны улмаас эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр их спортоо орхих шийдвэр гаргасан байна.
Тэрбээр “Залуу нас, амьдралаа зориулсан хайртай спортоо орхих шийдвэр гаргах үнэхээр харамсалтай, гунигтай байна” гэжээ.
Британийн боксчин Мур өнгөрөгч оны аравдугаар сард Европын аваргын бүсээ Рьян Роудст алдсан бөгөөд саяхан Сергей Хомицкийтэй тулалдаж, мөн ялагдал хүлээсэн юм.
Тэрбээр мөн “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Британийн боксын удирлах зөвлөлөөс надад гурван ч захидал ирсэн. Тэр болгонд миний тархины бичлэг бага багаар муудсан байсан. Гурав дахь захидлыг хүлээн авсны дараа би мэргэжлийн боксын рингтэй салах ёс хийх цаг нь болсон гэж бодлоо. Одоо миний хувьд ширэн бээлийгээ ханандаа өлгөөд хувийн амьдралдаа анхаарал хандуулах цаг нь болсон байна” гэжээ.

С.Цэлмэг