Дэндэв дахин дэлгэцнээ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Дэндэв дахин дэлгэцнээ

Нэг хэсэг үзэгчдийн байлдан дагуулсан “Тусгай салаа” олон ангит уран сайхны киноны үргэлжлэл болох “Тусгай салаа-2” кино ирэх гуравдугаар сард дэлгэцнээ гарах гэнэ. Тус киноны гол дүрд жүжигчин Т.Эрдэнэбаяр буюу Дэндэв тоглох бөгөөд бусад жүжигчид ч тоглохоор болжээ. Киноны найруулагчаар Ж.Батбаяр, Л.Ариунжаргал нар ажиллаж байгаа юм. Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Батлан хамгаалах яамны 90 жилийн ойд зориулан бүтээж буй тус кинонд гэрээт цэргийн амьдралын тухай өгүүлэх гэнэ.

“Тусгай салаа” олон ангит киноны үзэгчдийн хамгийн хайртай дүр болох хөдөөгийн эгэл бор залуу Дэндэв аж. Дэндэв нэрээрээ олонд танигдсан жүжигчин Т.Эрдэнэбаяр киноны дараа жинхэнэ “од” болсон гэхэд болно. Түүний “Ээ Улаан туг” хэмээх уулга алдалтыг “мода”-нд орж, залуусын хэлэх дуртай үгний нэг болоод байгаа юм. Ямартай ч үзэгчдийн хайртай дүр эргэн ирж, “Тусгай салаа-2” кино үзэгчдийн хүртээл болохоор зэхэж байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж