УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 14.30 цагаас эхэлж хуралдах юм байна. Тус хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Патентын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
Г.Дарь