Тээгч эхийн тусламжтайгаар Zachary нэртэй хүүтэй болсон алдарт дуучин Элтон Жон хүүхдийнхээ живхний үнэрийг ямар ч үнэртнээс дутахгүй тааламжтай гэжээ. Гей хос зул сарын баярын өдрөөр үрийн зулай үнэрлэсэн юм.
Гей хосуудад хүүхдээ хооллож, живхийг нь сольж, усанд оруулж, унтахад нь үлгэр уншиж өгч байгаа нь юутай харьцуулашгүй жаргал гэнэ. Өдгөө 63 настай алдарт дуучин өөрийгөө аав болно гэж хэзээ ч бодож байгаагүй ч хүүхэдтэй болсон нь амьдралдаа үзсэн хамгийн гайхамшигтай зүйл нь хэмээн ярьжээ.