“Ногоон төслүүдийн” ашиг цэргийнхэнд ирж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

“Ногоон төслүүдийн” ашиг цэргийнхэнд ирж байна

Хэрэгжүүлж эхэлсэн “ногоон төслүүдийнхээ” буянаар Америкийн цэргийнхэн 1,6 тэрбум ам.долларыг хэмнэхээр тооцоолжээ. USA Today сонинд бичснээр холбооны төсвөөс армийн эрчим хүч, усан хангамжийг хэмнэх хөтөлбөрүүдэд хөрөнгө гаргасан байна. 2004 оноос хойш дэлхийд тархсан баазуудынхаа усны хэрэглээг арми 31 хувиар бууруулж чадав. Квадрат фут талбай бүрт  ашиглагдах эрчим хүчний хэрэглээг 10,4 хувиар багасгажээ. Дайны ажиллагаа явуулж байгаа учраас Ирак ба Афганистанд эрчим хүчний хэрэглээ өссөн байв. Гэсэн ч дайны талбарт “ногоон” хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон зай олдсон аж. Тухайлбал, цэргийнхэн Ирак, Афганистанд 100 сая долларыг майхан савныхаа чанарыг сайжруулахад зориулсан нь хөргөгдсөн агаарыг урсгахгүй байх боломжийг өгсөн байна.
2010 онд цэргийнхэний дунд эрчим хүч хэмнэх зорилгоор Обамагийн захиргаанаас 2,7 тэрбум ам.долларыг гаргаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж