Анхан шатныхан баяраа тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Анхан шатныхан баяраа тэмдэглэж байна

Ардчиллын төлөөх хүчнүүдийн нэгдэх үйлсийг билэгшээн 1992 оны дөрөвдүгээр сарын 07-оос жил бүрийн энэ өдрийг Ардчилсан нам баяр болгон тэмдэглэдэг билээ.
Одоогоос 20 жилийн өмнөх цагаан морин жилийн энэ өдөр Ардчилсан нам анхны хурлаа хийж тухайн нийгмийг хонхны дуугаараа цочроож байсан түүхтэй. Баярын арга хэмжээнүүд өдгөө орон нутагт үргэлжилж байна. Тухайлбал, Архангай, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд аймгуудад намын баяртай холбогдуулан үндэсний бөхийн барилдаан болон урлаг соёлын тоглолт зохион явуулжээ. Архангай аймагт оюутнуудын дунд “Дэвжээ” тэмцээн, эссэ бичлэгийн уралдаан зарлаж, ахмадуудын дунд АХА тэмцээнийг зохиосон бол Говьсүмбэр аймгийн Ардчилсан нам  Монгол- Чехийн найрамдлын нийгэмлэгтэй хамтарч “Өсвөр үеийн шатрын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан бол Сүхбаатар аймаг энэ  сарын 15-нд намын байраа өргөтгөж дуусгаад, ард иргэдтэйгээ баяраа тэмдэглэхээр болжээ. Мөн энэ сарын 27-28-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт анхны өлсгөлөн зарласан өдрийг онцлон баяраа тэмдэглэхээр төлөвлөөд байгаа аж.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж