
Түүнчлэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” батлах , “Хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төсөл” боловсруулах , Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах , БНАСУ-д буцалтгүй тусламжаар мах нийлүүлэх тухай, Ашиглалтын өмнөх захиргаа байгуулах тухай зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлт, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2009 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хийсэн үнэлгээний дүн, худалдан авах ажиллагааны 2010 оны төлөвлөгөөний талаар танилцуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.