NBA-ын 2009 оны улирлын аварга “ЛА Лейкерс”-ийн суперстар Коби Брайнт баруун гарын долоовор хуруугаа бэртээсэн учир улирлын үлдсэн хоёр тоглолтод оролцохооргүй болжээ. Тэд мягмар гаригийн үдэш “Сакраменто Кингс”-тэй, дараачийн өдөр нь “ЛА Клипперс”-тэй тоглох бөгөөд 24 дугаартай өмсгөлийн эзэн Брайнтын хувьд улирлын найм болон ес дэх тоглолтоо өнжих гэж байна.
Даваа гаригийн өглөөний бэлтгэлийн үеэр Ламар Одомоос “Коби тоглолт өнжсөнөөр плей-оффт тоглох ритм нь алдагдах болов уу” гэж асуухад Одом “Кобиг ямар сайн тоглогч гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Түүнд ямар ч асуудал гарахгүй. 50 тоглолт өнжсөн байсан ч би үүнд санаа зовохгүй” хэмээн хариулжээ. Харин “Нуурынхан”-ы дасгалжуулагч Фил Жэксон Брайнтын талаар бага зэрэг эргэлзэж байгаа, гэхдээ санаа зовохгүй байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ бэлтгэлийн цагийг ялимгүй уртасгаснаар формондоо орно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тэрбээр “Коби яах учраа мэдэж байгаа. Бэлтгэлийн цагаа уртасгаснаар асуудал үүсэхгүй байх. Сүүлийн тоглолт хүртэл хоёр, гурав хоног, дээр нь плей-офф эхэлтэл хангалттай хугацаа байна” хэмээн ярьжээ. Ням гаригийн үдэш Коби дасгалжуулагч руу мессеж бичиж, мягмар болон лхагва гаригийн тоглолтыг өнжих бодолтой байгаагаа хэлсэн талаар мөн Жэксон дурджээ.

С.Цэлмэг