Домогт Болт, Лью нар ”Diamong League”-т өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Домогт Болт, Лью нар ”Diamong League”-т өрсөлдөнө

Дэлхийн дээд амжилтын эзэн домогт Усаин Болт болон Лью Сянь нар ирэх тавдугаар сард Шанхай хотноо болох IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны “Diamond League”-ийн уулзалт тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгджээ. 1988 оноос хойш жил бүр уламжлал болон зохиогдож ирсэн 6.63 сая ам.долларын шагналын сантай IAAF-ын “Алтан лиг” цуврал тэмцээн энэ жилээс эхлэн “Эрдэнийн лиг” нэрийн дор зохион байгуулагдах болсон ба дэлхийг тойрох 14 цуврал тэмцээний эхнийх нь тавдугаар сарын 14-нд Катарын нийслэл Доха хотноо болох юм. БНХАУ-ын Шанхай хотноо болох уулзалт тэмцээний тухайд “Эрдэнийн лиг”-ийн хоёр дахь цуврал бөгөөд Шанхай хотын төв цэнгэлдэхэд тавдугаар сарын 23-нд болно. Харин энэ удаагийн “Эрдэнийн лиг”-ийн цувралыг Бээжингийн олимпийн наадмын 100м, 200м болон 4х100 метрийн гүйлтийн төрөлд аваргалж, дэлхийн рекордын эзэн болсон Ямайкийн тамирчин Усаин Болт болон 110 метрийн саадтай гүйлтийн төрөлд олимп, тив, дэлхийн аварга БНХАУ-ын Лью Сянь нар чимэх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж