Мото спортын олон улсын хэмжээний мастер Э.Халиунболд мотоциклийн бартаат замын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний энэ оны хоёр дахь гараанд амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ. Энэ удаагийн тэмцээн Филиппиний Манила хотод болсон бөгөөд Азийн аваргын төлөөх ээлжит гараанд Э.Халиунболд, Б.Ган-Од, н.Баяржаргал нар оролцсон юм. Тэмцээний 125 см3 ангилалд өрсөлдсөн ОУХМ Э.Халиунболдын хувьд бэртэлтэй байсан ч эхний гараандаа хоёр, удаах гараанд тавдугаар байр эзэлж, нийлбэр дүнгээр гуравдугаар байрт шалгарч, хүрэл медалийн эзэн болсон байна.
Мотоциклийн бартаат замын тивийн аварга шалгаруулах тэмцээний энэ оны эхний гараа өнгөрсөн хоёрдугаар сарын 20-21-нд Филиппиний Принцеса болсон бөгөөд уг гараанд манай тамирчин Э.Халиунболд тэргүүлсэн юм. Зургаан гарааны нийлбэр дүнгээр мотоциклийн бартаат замын ази тивийн аварга тамирчин тодрох ёстой. Сануулахад, өмнө нь буюу 2008 онд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг цуврал тэмцээний амжилтаар тэргүүлж байсан бол өнгөрсөн жил дэд байрт шалгарч байсан юм. Мотоциклийн бартаат замын тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь гарааг ирэх тавдугаар сард БНХАУ-д, харин дөрөв дэх гарааг Улаанбаатар хотод зохион байгуулах юм.
Б.Энх