“Хассан гранпри” эхэллээ | News.MN

“Хассан гранпри” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

“Хассан гранпри” эхэллээ

Мэргэжлийн теннисчдийн дараагийн зогсоол Мороккагийн Касабланка хот болж байна. 25 дахь жилдээ зохион байгуулж буй “Хассан гранпри” тэмцээний нээлтийн тоглолтын талаарх мэдээллийг хүргэе.
Африкийн бүс нутагт зохиогддог ATP –ийн 2 дахь цуврал тэмцээний нэг болох Морокка улсын Касабланка хотноо явагдаж байгаа “Хассан Гран при” тэмцээн өчигдөр эхэллээ. 400,000 еврогийн шагналын сантай энэхүү тэмцээнийг Мороккагийн хаан 6-р Мухаммедийн ивээл дор явуулдаг байна. Шороон талбайд зохиогддог энэ тэмцээний нээлтийн тоглолтонд 2007 онд түрүүлж байсан Францын Анри Матьию Испаны теннисчин Оскар Эрнандезд хожигдож сэнсаац тарьлаа. Испани теннисчин энэ тоглолтыг 2 сэтэд хошуучилсан юм. 2 цаг гаруй үргэлжилсэн тоглолтыг Эрнандез 7-6, 6-3аар өндөрлүүлж дараагийн шатанд шалгарчээ. Одоогоор Хуан Карлос Фэрэра, Флорэнт Сэрра нарын чансаа өндөр теннисчид эхний тоглолтоо хийхээр хүлээж байна. Харин өчигдөр эхний шатанд оноолт таарсан Италийн теннисчин дэлхийн чансааны 73т бичигддэг Потито Старэйс, Австралийн Петр Лушактай 1 цаг 42 минут тоглосны эцэст 6-3, 7-5аар буулган авч дараагийн шатанд шалгарлаа. Италийн теннисчний хувьд энэ жил 8 тоглож, 5 хожсон үзүүлэлттэй байгаа нь түүний карьерийнх нь хамгийн өндөр амжилт юм. Тэмцээн энэ сарын 11 нд дуусна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-04-06 202.131.242.50

мас л нэр ус Морокка гэдэг улс хаана байдаг юм бэ Итали нэртэй Стораче-г яагаад бас Старэйс болгочихсон бэ Франц хүний нэр Florent-г
Флорэнт биш Флоран хавьцаа дуудах байх шүү
Юм унш нүдээ тайл залуус аа Арай л өрөвдмөөр байна Дүрмийн алдааны тухай дурсаад ч хэрэггүй Хөөрхий дөө Монголын шинэ үеийн залуучууд гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж