Ротацийн сонгуулийн маргааныг таслахаар өнөөдөр Ардчилсан намын Хяналтын хороо хуралдахаар тов зарлаад байсан ч ирц бүрдэхгүйн улмаас тодорхойгүй шалтгаанаар хойшилжээ. Хяналтын хоороны хуралд ердөө гурван гишүүн л ирсэн юм байна. Эх сурвалжийн хэлснээр Хяналтын хорооны есөн гишүүн тохиролцоонд хүрч чадаагүйгээс хуралдаан хойшилсон буй юм. Мөн УИХ-ын гишүүн, Нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өөрийн талын хүмүүсийг ротацийн сонгуульд гаргаж ирэхийг хэт чармайж байгаагаас Хяналтын хорооныхон ойлголцолд хүрээгүй гэх тайлбар ч дагууллаа. Хэрвээ нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Үндэсний зөвлөлдөх хороонд сонгогдсон гишүүдийн нэрсийг үнэн зөвөөр гаргахгүй бол дүүрэг бүрийн намын хороод тэмцэлд мордоно гэх хэлэлцээг ч өөр хоорондоо хийгээд авсан сурагтай.
Уг нь энэ сарын 20-нд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал болох юм байна. Түүнээс урьтаж, маргаантай байгаа ротацийн сонгуулийн дүнг эцэслэн шийдэх шаардлага тулгарч буй ажээ.
Уг нь энэ сарын 20-нд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал болох юм байна. Түүнээс урьтаж, маргаантай байгаа ротацийн сонгуулийн дүнг эцэслэн шийдэх шаардлага тулгарч буй ажээ.
Г.Дарь