Итали Улсын Эдийн засгийн дэд сайдыг хүлээн авч уулзав | News.MN

Итали Улсын Эдийн засгийн дэд сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Итали Улсын Эдийн засгийн дэд сайдыг хүлээн авч уулзав

Итали Улсын Эдийн засгийн дэд сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвин Бүгд Найрамдах Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд А.Урсо тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзаж ярилцлаа.
Энэ жил  хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү ойн хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Монгол, Италийн Эдийн засгийн форумд оролцохоор Италийн бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирснийг ноён А.Урсо уулзалтын эхэнд танилцуулав. Монголд хөрөнгө оруулалт хийж буй Италийн зарим компаниудын үйл ажиллагаатай биечлэн танилцах, бизнес эрхлэгчдийн хооронд шууд харилцаа холбоо тогтооход уг арга хэмжээ чухал ач холбогдолтой болж буйг тэрбээр тэмдэглэсэн. Түүнчлэн хоёр орны парламент, парламентын бүлэг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Италийн парламентад Итали, Монголын парламентын бүлэг байгуулахаар яригдаж байгааг дуулгав.
Байнгын хорооны дарга Д.Арвин 2002 онд Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын дарга Итали Улсад албан ёсны айлчлал хийснээс хойш өндөр дээд хэмжээний харилцан айлчлал зогсонги байдалд орсныг тэмдэглэж,  хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа түүний дотор парламент, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хоёр талын парламентын  дээд  хэмжээний уулзалт   чухал түлхэц болно хэмээн үзэж буйгаа   онцлон тэмдэглэв. Тэрээр 2000 оноос УИХ дахь Монгол Италийн парламентын бүлгийн даргаар ажиллаж, Италийн зүгээс тавьсан тодорхой санал, хүсэлтийг хүлээн авч ажиллаж ирснээ дуулгаад, цаашид хариуцаж буй байнгын хорооны ажлын хүрээнд ч хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтой гэлээ.  Мөн  хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан  гэрээ, хэлэлцээг хэрэгжүүлэхэд Байнгын хорооны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Ноён А.Урсо нутагтаа очоод парламентын удирдлага, гишүүдтэй уулзаж хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны талаар яригдсан асуудлыг уламжлахаа илэрхийлэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж