
Зарим үед аливаа зүйлд амархан уурлах, бухимдах, баярлах гэх мэтээр сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй, эмзэг, уйламхай болох, мэн сэтгэл санаагаар унах, айдас түгшүүр төрөх зэрэг шинжүүд илэрнэ. Хүүхдээ төрvvлэхээр л шийдсэн бол эдгээр айдас, сэтгэлийн зовнилыг огт ажралгүй, цоо шинэ амьдрал эхэлж байгаа тул гэр бvлийнхээ цаашдын ирээдүйн сайн сайхныг бодож төлөвлөх, тайван амгалан байхыг хичээх хэрэгтэй.
Та жирэмслэхийг хүсч байсан бол энэ нь баярт vйл явдал болно. Харин та жирэмслэлтийг хүсээгүй байгаад жирэмсэн болбол сэтгэл ихэд хямрах нь дамжиггүй. Гэвч хэсэг хугацааны дараа жирэмсэн болсондоо дасаж, цаашид хэрхэх, жирэмсэний хяналтанд хаана очих, хаана төрөх, юу бэлтгэх, ажил амьдралаа хэрхэн зохицуулах тухайгаа гэр бvлийнхэнтэйгээ ярилцаж шийдэх хэрэгтэй.
Эхнэрээ жирэмсэн болоход эрчүүдийн үүрэг, хариуцлага ч улам нэмэгдэх болно. Хамгийн чухал нь эхнэрийнхээ юу хүсч байгааг ойлгож, олж харж чаддаг, хайр халамжаар дутаахгүй байх, түүнд тохиолдож байгаа бүх зүйлд үнэн сэтгэлээсээ анхаарал тавьж, бүх асуудлыг хамтдаа шийдэж, илэн далангvй ярилцдаг байхыг зөвлөж байна.