Семинар зохион байгуулна | News.MN

Семинар зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Семинар зохион байгуулна

Семинар зохион байгуулна
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан хамтран “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх аргачлал ба орон нутгийн оролцоог хангах нь” сэдвийн дор яам, агентлагуудын удирдах албан тушаалтнуудыг оролцуулан энэ сарын 15-16-ны өдрүүдэд гурав дахь удаагаа семинар зохион байгуулах гэж байна. Төрийн байгууллагуудын авлигад өртөх эрсдэлийн үнэлгээг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой уг семинарыг зохион байгуулахад АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг дэмжлэг үзүүлэх аж.
Семинарт УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар оролцож, үг хэлэх юм байна. Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа “Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний явц, биелэлт болон уг төлөвлөгөөг орон нутагт хэрэгжүүлэх асуудал”, олон улсын зөвлөх Тони Квок “Авлигын тухай ойлголт, олон улсын туршлага, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны дөрвөн тулгуурт төлөвлөгөө боловсруулах асуудал” сэдвээр илтгэл тавина. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн “Яам, агентлагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээ”-г танилцуулж, асуулт хариулт өрнүүлэх юм. Семинарт оролцогчид авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний явц, хэрэгжилтэд мониторинг хийх талаар хэлэлцэж, Зөвлөмж гарган Ерөнхий сайдад танилцуулах ажээ.
Семинарт аймгуудын Засаг дарга нар оролцох бөгөөд орон нутгийн түвшинд авлигын эрсдлийг үнэлж, шалтгаан нөхцөлийг тодорхойлон хэлэлцсэний дараа Авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний төслийг боловсруулах юм байна.
Г.ДАРЬ 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж