Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Хуй салхи Huayra

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Италийн Пагани компани шинэ төрлийн машинаа танилцуулж эхэллээ. Гайхалтай өвөрмөц загварын энэ машины хаалганууд дээшээ сөхөгдөхөөр хийсэн бөгөөд хэд хэдэн сонирхолтой шийдлийг тусгажээ. Тухайлбал машиныг хурдлах үед нам байрлалд байсан машины их бие хурд багатай буюу цагдаагийн эргүүлийн хажуугаар өнгөрөх үед болон гаражид орох үеэрээ өргөгддөг байхаар хувиргаж чаддаг амортизатораар тоноглогдсон байна. Мөн зохион бүтээгчид машины жинг багасгах талаар нэлээд хөдөлмөр зарцуулсан бөгөөд нийт жин нь 1350 кг болж байгаа юм байна. Титан болон карбоноор хийсэн энэ машин хөнгөн болж чадсан ч огцом эргэлтийн үед тэнцвэрээ маш сайн хадгалдаг болохыг нь инженерүүд онцолж байгаа юм. Зургаан литрийн хүчирхэг хөдөлгүүрийг нь Мерседес бенз-д үйлдвэрлэсэн бол долоон шатлалтай араа бүхий хурдны хайрцгийг британийн XTRAC компани бүтээжээ. Ердөө л 3,3 секундын хугацаанд 100 км.цагийн хурд авч чадах энэ машины дээд хурд нь 370 км.цаг болж байна. Тийм болохоор түүнийг Хуара буюу   Huayra Tata хэмээх хуй салхины бурханы нэрээр нэрлэжээ. Нэг бүрийн үнэ нь нэг сая орчим еврод хүрч болзошгүй энэ машиныг энэ жилдээ 20 ширхэгийг л үйлдвэрлэхээр болжээ.

    М.Наст

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж