“British Airways” компанийн ажил хаялтын нөлөө

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

“British Airways” компанийн ажил хаялтын нөлөө

“British Airways” компани гуравдугаар сард ажил хаялт хийснээс “Heathrow” нисэх буудлаар 180 мянган хүн бага зорчсон байна гэж “BBC” агентлаг мэдээллээ. Британийн нисэхийн удирдлагаас гаргасан тоо баримтаас үзвэл тус нисэх буудлаар 5.2 сая хүн өнгөрсөн сард зорчсон. Ажил хаялтаас болж 200 мянган зорчигчоо алдсан гэж тус компанийн удирдлагууд мэдээлсэн. Нисэх багийнхан нь ажил хаялт хийснээс болж, “British Airways” компани өнгөрсөн сард 40-45 сая паундын алдагдал хүлээсэн. Хэдий ажил хаялт болсон ч өнгөрсөн оны гуравдугаар сартай харьцуулбал Лондон хотын “Heathrow” нисэх буудлаар зорчсон зорчигчийн тоо 3.8 хувиар өссөн байна. Харин тус ажил хаялтаас болж Их Британийн Glasgow, Edinburgh, Aberdeen хотуудын нисэх буудлуудын зорчигч тээврийн тоо 1-2 хувиар буурсан байна.
“British Airways” компанийн ажил хаялтын нөлөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж