
Нийслэл Ром хотын олимпийн цэнгэлдэхэд болсон тоглолтод Мирко Вучинич, Марко Кассетти нарын эхний хагаст оруулсан гоол тооны харьцааг 2:0 болгосон ч 53 дахь минутад “Аталанта”-гийн довтлогч Тирибоччи гоолдож, тооны харьцааг 2:1 болгожээ. Мөн өнгөрсөн шөнө “АС Милан” Сан Сиро цэнгэлдэхдээ “Катания”-г хүлээн авч тоглон, 2:2 харьцаатай тэнцсэн бол “Ювентус” 1:0-ээр “Кальяри”-г буулган авчээ.
С.Цэлмэг