Хэвлэлийнхэн боулингоор өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Хэвлэлийнхэн боулингоор өрсөлдөнө

Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын боулингийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээнийг энэ сарын 18-ны ням гаригт зохион байгуулах ажээ. Тэмцээнийг Монголын боулинг сонирхогчдын холбооноос санаачлан зохион байгуулах бөгөөд “Сүү” хувьцаат компани ивээн тэтгэж байгаа ажээ.  

“СҮҮ" ХК-ИЙН НЭРЭМЖИТ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН
БОУЛИНГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Зорилго:  

Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд хөдөлгөөн, эрүүл мэнд, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг бүхий л шатанд идэвхижүүлэхэд дэмжлэг үзүүлэх, боулингийн спортыг сурталчлах, боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зорилготой.

Тэмцээний журам, багийн бүрэлдэхүүн,  хугацаа, байр талбай:

·    Журам:

Багууд өөрийн байгууллагын үйл ажиллагааг илтгэсэн жигд хувцастай байна. Тэмцээнийг 1 тоглолтын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан 6 багийг финалын шатанд шалгаруулж дахин нэг тоглолтыг гүйцэтгэсэнээр тэмцээний 1, 2, 3-р байруудыг шалгаруулна. Хэрэв байгууллагаас 2-р баг оролцох тохиолдолд эрхийн төлбөр 50,000 төгрөгийг бэлнээр тушаана.

Жич: Тэмцээнд оролцох байгууллагын 1-р баг, тамирчдаас эрхийн төлбөр авахгүй бөгөөд тэмцээний талаарх мэдээ, мэдээллийг өөрийн телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр, сониноор мэдээ болгон олон нийтэд хүргэх үүрэгтэй.

·    Багийн бүрэлдэхүүн  

Тэмцээнд нэг байгууллагаас нэг баг оролцоно.  Багийн бүрэлдэхүүнд 4-н тамирчин оролцоно. Эрэгтэй, эмэгтэй тамирчид нэг баг болж оролцож болно. Тухайн багт орж тоглосон тамирчин өөр багт шилжихийг хориглоно. Баг нөөц  тоглогчтой байж болно. /Боулингийн клубын тамирчид болон өндөр чансаатай тамирчид оролцохгүй./

·    Хугацаа

Тэмцээн 2010 оны 4-р сарын 18-ий Ням гаригийн 10.00 цагт


·    Байр талбай

Тэмцээн 10 зам бүхий стандартын шаардлага хангасан “Big Bowling” төвд зохион байгуулагдана.

Техникийн зөвлөгөөн, бүрдүүлэх материал:

Тэмцээнд оролцох баг тамирчдын сугалааг тэмцээний өмнө зохион байгуулна. Тус тэмцээнд оролцох баг тамирчид багийн нэгдсэн мэдүүлэгээ ankhbayar@bigbowling.mn- хаягаар илгээх буюу тэмцээний өдөр авчирч болох ба оролцох эсэх тухайгаа 8800-1188/ Д. Амьбөх/, 8800-5750 /Г. Анхбаяр/ мэдэгдэнэ үү. Жич: Хаяг: УБ хот, ХУД, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө-2, Мишээл экспо төв  /Хуучнаар Таван-Эрдэнэ зах/

Тэмцээний шагнал  урамшуулал:

·    Нийт шагналын сан: 1.000.000 төгрөг
·    Тэргүүн байр: Алтан медаль, өргөмжлөл, 350.000 төгрөг
·    2-р байр: Мөнгөн медаль, өргөмжлөл, 250.000 төгрөг
·    3-р байр: Хүрэл медаль, өргөмжлөл, 150.000 төгрөг
·    Тусгай байр: Өргөмжлөл, 100.000 төгрөг

Холбоо барих утас: 88001188, 88005750

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж