Мисс Ч.Мичидмаа гялалзсан хэвээр

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Мисс Ч.Мичидмаа гялалзсан хэвээр

Өчигдөр Монголын сайхан бүсгүй, мисс Ч.Мичидмаа балетын гоцлооч Ч.Ганчимэгийн “Гран-Па” уран бүтээлийн үдэшлэгийг үзэхээр Дуурь, бүжгийн эрдмийн театрт зочиллоо. Сүүлийн үед шар хэвлэлүүдийн бай болж, хувийн амьдралынх нь талаар таагүй мэдээллүүд цацагдаад байгаа ч мисс бүсгүй урьдынхаараа үзэсгэлэнтэй сайхан харагдаж байв.
Одоо 40 нас шахаж байгаа мисс Ч.Мичидмаа наснаасаа хавьгүй залуухан, турьхан гуалиг харагдаж байсан нь тэнд цугласан олны харааг булааж байв.

Тоглолт үзэхээр ганцаараа ирсэн мисс бүсгүй завсарлаганаар үүдэнд гарч кофе уун танилтайгаа ярилцаж байлаа. Юутай ч мисс бүсгүй маань сонгодог урлаг, тэр дундаа бүжгэн жүжигт дуртай нэгэн бололтой.
Түүний нөхөр, Монгол улсын аварга Д.Сумъяабазарыг 20 настай залуу охинтой амрагийн холбоо тогтоож, гэр бүлээ орхисон гэж хэвлэлүүдээр бичиж байгаа юм. Гэр бүлийн тогтворгүй байдал, олны хэл ам, хов живэн дунд ч мисс Ч.Мичидмаа үзэсгэлэнтэй сайхан хэвээр л байна.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж