
Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагаа, чуулганы цаашдын шинэчлэлт зэрэг дөрвөн гол асуудлаар төлөөлөгчид 37 тогтоолын төсөл ирүүлснийг нэгтгэн 19 тогтоол гаргасныг чуулганы төгсгөлд баталж, орон бүрийн төлөөлөгчид гарын үсэг зурлаа. Үүний дараа УИХ-ын дарга, чуулганы ерөнхийлөгч Д.Дэмбэрэл үг хэлж, чуулганы үйл ажиллагаа амжилттай болсонд баяр хүргэн үг хэллээ.
Мөн Хуралдаан зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, Японы төлөөлөгчид чуулганы үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийлгэв. Дараагийн ХХ чуулганыг Японы Токио хотноо хийхээр эцэслэн шийдвэрлэлээ.
Парламентчдын чуулган өндөрлөлөө