
Өнгөрсөн шөнө Английн алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд FA Cup буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын төлөөх тэмцээний хагас шигшээгийн “Портсмут” болон “Тоттенхэм” нарын тоглолт өрнөж, нэмэлт цагт 2:0 харьцаатай “Портсмут”-ын ялалтаар өндөрлөсөн байна. Ингэснээр ялагч нь ирэх сарын 15-нд холбооны цомын төлөө Лондонгийн “Челси” клубтэй өрсөлдөх эрхтэй болж байгаа юм. Тоглолтын үндсэн цагт өрсөлдөгч багуудын аль нь ч өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг оруулж чадаагүй учир нэмэлт цаг сунгажээ. Харин нэмэлт цагийн ес дэх минутад “Челси”-гийн экс-дасгалжуулагч Аврам Грантын удирдаж буй “Портсмут”-ын довтлогч Фредерич Пикион тооны харьцааг нээсэн байна. Улмаар тоглолтын 117 дахь минутад хагас хамгаалагч Кевин-Принс Боатенг торгуулийн цохилтоор тооны харьцааг 2:0 болгожээ.
С.Цэлмэг