
Хамилтон өөрт нь юу саад болж байгааг тодорхой хэлээгүй боловч өнгөрсөн онд тэрбээр 2010 drivers" championship тэмцээний 19 уралдаанаас дөнгөж гуравт нь түрүүлж, дөрөвдүгээр байранд орсон юм. Хамилтон өнгөрсөн сард Абу Дабид болсон тэмцээнд формула-1-ийн шилдэг гэдгээ харуулахаар эцсийн уралдаан хүртэл хичээсэн боловч 16 оноогоор Red Bull –ын ялагч Себастиан Веттелийн ард орсон юм. Формулагийн улирал ирэх гуравдугаар сарын 13 –нд Bahrain Grand Prix тэмцээнээр эхлэх юм.