
Анх 1997 онд Титаник киноны гол дүрийг хамт бүтээж байсан Кейт Уйнслет, Ленордо ди Каприо нар амьдрал дээр үй зайгүй найзууд. Леод ямар нэгэн асуудал тулгарахад л хамгийн эхэнд Кейт рүү утасдаж, бүхий л зүйлээ ярилцдаг гэнэ. Найзуудын энэхүү байдал Кейтийн нөхөр Сем Мендест таалагдаагүйгээр барахгүй, гэр бүлийн харилцаанд нь ч сэв сууж, тэдний хамтын амьдрал төгсгөл болжээ. Гэхдээ энэ салалтад зөвхөн Кейтийг буруутгах аргагүй. Мендес ч бас залуухан жүжигчин бусгүй Ребекка Холлтой нэр холбогдоод амжсан юм. Саяхан “National Enquirer” сонинд холливуудын алдарт жүжигчин бүсгүйн дотны найз өгсөн ярилцлагадаа “Кейт Леод хайртай, тиймээс ч тэр гэр бүлээ цуцлуулахдаа огтхон ч эргэлзээгүй, Ди каприо ч Кейт рүү байнга утасдаж уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг” гэжээ. Тэд үнэхээр бие биедээ хайртай бол удахгүй холливуудад нэгэн шинэ хос мэндлэх нь ээ.
С.Энхлэн