
Дуучин Кристина долоон настайгаасаа сүлд дуулалаа дуулдаг байсан бөгөөд Америк хөлбөмбөгийн супер цомын тэмцээнд зориулж дуулах миний мөрөөдөл байсан гэж нэгэн мэдэгдэлдээ өгүүлжээ.
Супер цомын тэмцээнд зориулж Кристина дуулахаас гадна Black Eyed Peas хамтлаг дуулах гэнэ.
Pittsburgh Steelers болон Green Bay Packers –ын хоорондох Арлингтон, Техас хотод болох тэмцээнийг телевизээр хамгийн олон үзэгч үздэг аж. Кристина Агуилера 2000 онд мөн Атлантын олимпын тоглолтод зориулан дуулж байсан юм.
Супер цомын төлөөх тэмцээнд зориулсан тоглолтуудаас хамгийн их шуугиан дэгдээж байсан нь Жанет Жексон, Жастин Тимберлейк нарын дуэт тоглолт байсан. 2004 онд болсон уг тоглолтын үеэр Жанет Жексон Жастин Тимберлейкийг хөхийг нь гаргасан гэж шуугиан дэгдээсэн билээ. Жанет Жексон сүүлд нь түүнээс уучлал гуйсан билээ.