Испанийн Примера лигийн хамгийн алдартай, сонгодог тулаан өнгөрсөн шөнө Мадрид хотын 80 мянган хүний суудалтай цэнгэлдэхэд уухайлсан олон хөгжөөн дэмжигчдийн өмнө болж өнгөрлөө. “Эль Классико” хэмээн алдаршсан Ла лигийн тэргүүлэгч, мөнхийн өрсөлдөгчид болох “Реал Мадрид” болон “Барселона” нарын 156 дахь удаагийн тулаанд “Барса” 2:0 харьцаатай ялалт байгуулснаар лигийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Ид шидийг бүтээгч Лионель Месси 33 дахь минутад ээлжит гоолоо оруулж, улирлын 40 дэх, лигийн 27 дахь гоолоо оруулсан бол хоёрдугаар хагас эхэлсний дараа Педро Родригез тооны харьцааг 2:0 болгожээ. “Барса” ийнхүү “Оддын цуглуулга”-ын 12 лигийн тоглолтод дараалан хожсон ялалтын буухиаг эцэслэсэн бөгөөд 2009/10 оны улирлын тоглолтууд өндөрлөхөд ердөө долоон тоглолт дутуу байхад “Реал” талбай дээрээ шийдвэрлэх чухал тоглолтод ялагдал хүлээлээ.
Ла лигийн 31 тойргийн тоглолтын дараах байдлаар Лионель Месси тэргүүтэй “Барселона” 80 оноотой тэргүүлж байгаа бол эзэн хааны “Реал Мадрид” клуб 77 оноотой удаалж байна.
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ