Италийн цагдаагийнхан мафитай тэмцсэн түүхэн дэх хамгийн том гэж нэрлэсэн ажиллагааныхаа явцад Неаполийн “Каморра” мафийн 700 сая еврогийн хөрөнгийг битүүмжиллээ. Уг ажиллагааны гол зорилго нь Казалезийн овгийнхны эсрэг явуулсан арга хэмжээ болжээ. Цагдаагийнхан энэ нөлөө бүхий мафийн овгийнхоны байр сууц, газар нутаг, тариан талбай, үйлдвэр зэрэг хөрөнгийг хураасан байна. Эрх баригчид иймэрхүү ажиллагааг үргэлжлүүлнэ гэж амлав. Италийн Дотоод хэргийн сайд Роберто Маронифйн хэлснээр хураагдсан хөрөнгийн дүн хоёр тэрбум евро болж магадгүй ажээ.