“Монос” группийн нэрэмжит Сонгинохайрхан уулын хишиг барилдаан яг одоо Бөхийн өргөөнд эхэлж байна. Уг барилдаанд улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Соронзонболд, улсын заан Ч.Батзориг, харцага Д.Батболд нарын тэргүүтэй улс, аймаг, цэргийн цолтой 128 бөх зодоглож байна.
Сануулахад, “Сонгинохайрханы хишиг” анхдугаар барилдаанд улсын арслан Д.Азжаргал түрүүлж байсан бол улсын начин Ц.Содномдорж хоёр дахь барилдаанд түрүүлж байжээ.
Б.ЭНХ