
“Коул бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй байгаа. Гэхдээ бид түүнийг энэ сарын 25-нд Стоуктэй хийх тоглолтод оролцоно гэж бодож байна. Түүний биеийн байдал сайн байгаа. Харин Эссьен Коулаас хойш нэг долоо хоногийн дараа хэвийн байдалдаа орох байх” хэмээн “Цэнхрүүд”-ийн дасгалжуулагч Карло Анчелотти ярьжээ. Эшли Коулаас гадна Бранислав Иванович, Хосе Босингва нар гэмтсэнээр Лондонгийн угсаатнуудын хамгаалалт эзгүйрсэн гэж болно. Гэхдээ Иванович өнгөрсөн сарын сүүлээр өвдгөө гэмтээсэн боловч пүрэв гаригаас эхлэн багийн бэлтгэлд оролцож эхэлжээ. Тэрбээр энэ үдэш “Астон Вилла”-тай хийх FA Cup-ын хагас шигшээ тоглолтод оролцох гэнэ.
Харин зүүн жигүүрийн хамгаалагч Коулын тухайд Премьер лигийн “Стоук”, “Ливерпуль” болон “Уиган”-тай хийх тоглолтод оролцох ба хэрэв “Цэнхрүүд” “Астон Вилла”-г буулган авбал FA Cup-ын финалын тоглолтод ч багтаа хувь нэмрээ оруулах боломжтой талаар Анчелотти ярьжээ. Дашрамд сонирхуулахад, шигшээ багийн дасгалжуулагч Капелло тавдугаар сарын 12-нд ДАШТ-д оролцох 35 тоглогчдын нэрсээ зарлах юм.
С.Цэлмэг