Хот
хоорондын зорчигч тээврийн “Хүчит арслан” ХХК-ийн жолооч нар 11 цагаас
өлсгөлөн зарлаж эхэллээ. Тэд өчигдөр Улаанбаатар хот руу орж ирэх авто
тээврийн болон төмөр зам, 61-ийн гарам, Баянзүрхийн товчоо, 22-ийн
товчоо зэргийг хааж жагсахаа мэдэгдсэн. “Үүний дагуу холбогдох
байгууллагуудад нь мэдэгдэл хүргүүлсэн боловч нэг байгууллагаас болж
олон хүнийг хохироож болохгүй гэсэн хариу ирсэн. Тиймээс бид өнөөдөр
өлсгөлөнгийн хэлбэрт шилжиж байна” гэж “Хүчит арслан” ХХК-ийн
Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Чинбат хэллээ. Тус компаний жолооч
нар тендерийг хууль бусаар сонгон шалгаруулсан гэж үзсэн юм. Тиймээс
тендерийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг Авто тээврийн газараас шаардаж
байгаа юм байна.

Ш.Чимэг