“Ливерпуль” ирэх улирлаас шинэ өмсгөлтэй болно

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

“Ливерпуль” ирэх улирлаас шинэ өмсгөлтэй болно

Английн хөлбөмбөгийн топ дөрвөлийн
нэг “Ливерпуль” клуб 2010/11 оны улиралд гадаад төрхөө өөрчилж, шинэ
өмсгөлтэйгээр талбайд гарах болжээ. Хамгийн сүүлд 1990 онд “Ливерпуль”
Премьер лигт түрүүлсэн бөгөөд тухайн үед “Улаанууд”-ын өмсч байсан
үндсэн өмсгөлийг хоёр өнгөний хослол бүхий үл ялиг гялалзсан эффекттэй
болгож өөрчилсөн нь хөгжөөн дэмжигчдэд ихээхэн таалагдсан байна. Уг шинэ
өмсгөл нь тус клубтэй ирэх улирлаас эхлэн хамтран ажиллахаар болсон
ивээн тэтгэгч “Стандарт Чартеред” хэмээн Британид төвтэй олон улсын
банкны группын нэр, логог мөн багтаасан ажээ. Дашрамд сонирхуулахад,
“Ливерпуль” өнгөрөгч есдүгээр сард тус банктай дөрвөн жилийн хугацаатай
20 сая фунтын гэрээ байгуулсан юм. Шинэ өмсгөл нь уламжлал болсон цагаан
судал бүхий улаан цамц, улаан шорт мөн улаан оймсноос бүрдэх ажээ. Шинэ
загвар бүхий өмсгөлийг тавдугаар сарын 6-наас эхлэн худалдаалж эхлэх ба
одоогоор урьдчилсан захиалга авч байгаа гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж