“Hogan lovells”-ыг хуулийн зөвлөхөөр сонгожээ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

“Hogan lovells”-ыг хуулийн зөвлөхөөр сонгожээ

Канадын хөрөнгө оруулалттай “Хан Ресурс” компани лицензтэй холбоотой асуудлаар Монголын Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгөөд буй бөгөөд манай тал хуулийн зөвлөх компани, арбитчийг сонгохоор ажиллаж байна.

Арбитрын шүүхийн бэлтгэл ажлыг хангах зорилготой ажлын хэсэгт хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг олон компаниуд саналаа ирүүлснээс Монголд салбар бүхий “Hogan lovells” компанийг сонгожээ. Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатаар ахлуулсан ажлын хэсэг “Hogan lovells” компанийг сонгож байгаагаа Засгийн газрын өчигдрийн хуралдаанд танилцуулсан байна. Засгийн газраас холбогдох гэрээ байгуулж, цаашид хамтран ажилла гэсэн чиг, үүргийг өгчээ.

“Hogan lovells” нь хууль зүй, өмгөөллийн үйл ажиллагаагаараа нэрд гарсан дэлдхийд гуравдугаарт бичигддэг компани аж. Олон улсын арбитрын шүүх хоёрдугаар сарын 9-нд “Хан Ресурс” компани Монголын Засгийн газрын хооронд үүссэн маргааныг авч хэлэлцэхээр шүүх хурлыг товлосон байна. Үүнээс өмнө Монголын тал өмгөөллийн компаниас гадна арбитрчаа сонгох ёстой аж. Одоогоор арбитчаа сонгоогүй байгаа аж.

З.ГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж