Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчдын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчдын тэмцээн болно

БСШУЯ-ны  харьяа Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөрийн тамирчдын “Тэмүүлэл”  тэмцээн энэ сарын 28-30-ны өдрүүдэд Спортын төв ордонд болох аж. Тэмцээнийг олон улсын бөхийн холбооны дүрмийн дагуу шүүгчдийн зөвлөл удирдах юм байна. Тамирчид доорх жингээр өрсөлдөх аж. Тухайлбал, хөвгүүд 27, 30, 33, 36, 40, 44, 48, 53, 58, 63, 69 кг-ийн жинд өрсөлдөнө. Охид 35, 38, 44, 48, 53, 58, 63 кг-ийн жинд өрсөлдөнө.
Дашрамд тэмдэглэхэд, өндөр зэрэглэлийн тамирчдын залгамж халааг тасралтгүй бэлтгэн гаргах нь их спортыг хөгжүүлэх зорилтын нэг юм байна. Тиймээс Монгол Улсад өндөр түвшинд хөгжиж буй чөлөөт бөхийн спортыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв менежмент, удирдлага, зохион байгуулалтын шаардлагын дагуу хөгжүүлэх үйлсийг дэмжин,   БСШУЯ-ны  харьяа Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн захиргаанаас тус тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж