Монголын олс таталтын холбооны тамирчид БНСУ-ын Данжин хотноо болж буй ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа билээ. Энэ сарын 7-нд тэмцээн эхэлсэн юм. Дөнгөж сая БНСУ-аас ирүүлсэн мэдээгээр эмэгтэйчүүдийн 500 кг-д оролцож буй манай тамирчид шигшээд үлдэж, аваргын төлөө Тайванийн шигшээ багтай өрсөлдөх болоод байна. Монголын эмэгтэйчүүдийн баг хэсгийн тэмцээнд Малайз, Вьетнам, Сингапурыг ялж, хагас финалд БНСУ-ын багийг ялжээ. Тэмцээнд ази тивийн 14 орны тамирчин өрсөлдөж байгаа юм. Сануулахад, хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг тус тэмцээнээс манай эрэгтэйчүүдийн баг хүрэл медаль хүртэж байсан юм.
Б.Энх