УИХ-ын гишүүдтэй ойлголцсонгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүдтэй ойлголцсонгүй

УИХ-ын гишүүдтэй ойлголцсонгүй
УИХ-ын гишүүн З.Алтай, Д.Энхбат, С.Оюун нар өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байгаа иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзан, тэмцлийн энэхүү хурц хэлбэрээс зайлсхийж, УИХ-д цаг хугацаа өгч, амласнаа биелүүлэх боломж олгооч гэдэг хүсэлтийг тавьсан ч ойлголцолд хүрч чадсангүй. Учир нь өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн нэр бүхий долоон хүн Сүхбаатарын талбайд байсангүй, тэд эмч нарын хяналтад орж, өлсгөлөнгөө албан ёсоор эхлүүлэхээр явсан байлаа. Харин тэнд суулт зарлаж байгаа 21 аймгийн иргэдийн төлөөлөл байсан бөгөөд тэд гишүүдийг элдвээр хэлж, “Та бүхэн цаад 73 гишүүнийхээ ятгалгаар ирж байна уу. Бид тэгж та нарын үгэнд хууртдаг гарууд биш, зайлцгаа” хэмээн элдвээр хэлж буруутгалаа. Хэдийгээр гишүүд “Та бүхний тэмцэл зөв. Бид та бүхний тэмцлийг дэмжиж байгаа” хэмээн хэлсэн ч ойлголцохыг хүссэнгүй.
Г.ДАРЬ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж